Татаж авах холбоос
Хүний хүүхэд киноны Sound track.Татаж авах холбоос



| | | |
| Өнөөдөр компьютерийн хөгжил маш хурдтай явагдаж бараг л өдөр бүр шинэ технологи нэвтэрч байгаа нь хэрэглэгчдэд маш их боломж авчирч байгаа боловч сонголт хийхэд зарим талаар төвөгтэй болж байна. Хэрэглэгчид компьютерийг худалдан авахдаа хэдэн жилдээ хоцрогдохооргүй байхаар гэж сонгох гэж оролддог боловч компьютерийн хурдтай хөгжлийн өнөө үед энэ нь боломжгүй болоод байна. 1 жилийн өмнө авсан хамгийн сайн үзүүлэлттэй компьютер нь өнөөдөр зах зээл дээр байгаа дундаж үзүүлэлттэй компьютер шиг, 2-3 жил болоод хамгийн хямд компьютерээс ч доогуур үзүүлэлттэй болох магадлал өндөр байна. Гэхдээ энэ нь компьютерээ заавал соль гэсэн үг биш, уг хэрэглэгч тухайн үед хэрэглэж байсан үйлдлийн систем, хэрэглээний программууд, холбон ажиллуулж байгаа тоног төхөөрөмжүүддээ сэтгэл хангалуун байвал цаашид хэдэн жил ч хэрэглэж болох юм. Компьютер худалдан авахынхаа өмнө та өөрийнхөө хэрэглээг тодорхойлох хэрэгтэй. Компьютер шинээр авах гэж байгаа хэрэглэгчдийг хэд хэд хувааж болно: - Шинэ хэрэглэгч – огт компьютер хэрэглэж байгаагүй, компьютер хэрэглэж суръя гэж бодож байгаа - Компьютерийг сургууль, байгууллага дээрээ хэрэглэж байсан - Хэрэглэж байсан компьютер нь шаардлага хангахаа больсон - Компьютерийн мэргэжилтнүүд – Мэргэжлийнхэн, тоглоомчин, компьютерээ өөрөө ухаж төнхөж янзлагсад, график дизайн, CAD/CAM, дуу дүрс боловсруулалт зэрэг маш өндөр хүчин чадалтай компьютер шаардсан хэрэглээний программууд ашигладаг хүмүүс Мэдээж сүүлчийн ангилалд багтах хүмүүст компьютер хэрхэн авах тухай зөвлөх шаардлага байхгүй, тэд өөрсдөө хүмүүст зөвлөдөг, тогтмол интернет болон мэргэжлийн ном сэтгүүлээс бүх мэдээллийг цаг тухайд нь буюу цагаас нь түрүүлээд мэдчихсэн улс байдаг. Иймээс доорхи зөвлөгөө нь эхний 3 ангилалд багтах хүмүүст хамарна. Иймэрхүү зөвлөгөөг ер нь 3 сар бүр өөрчилж байхгүй бол бараг бичигдэж байх үед л хуучраад байх болжээ. Эхлээд танд ямар компьютер хэрэгтэй байгааг тодорхойлно: ![]()
2. Гэр,ажил, томилолтоор явах зэргээр тогтмол зөөвөрлөх шаардлагатай – Энэ тохиолдолд зөөврийн (Notebook, Netbook, Laptop) компьютер тохиромжтой. Зөөврийн компьютер нь авсаархан, дуу багатай, баттерейтэй тул тог тасрахад ажиллах боломжтой, ижил чадлын ширээний компьютерээс үнэтэй (гэхдээ сүүлийн үед үнийн зөрүү эрс багасаж байгаа), өргөжүүлэх засвар үйлчилгээ хийхэд үнэтэй заримдаа боломжгүй байдаг.Ихэнх хэрэглэгчид хамгийн хямдын зэрэгцээ хамгийн хүчин чадалтайг, хамгийн универсалыг сонгох дуртай тул ширээний компьютерийг ихэвчлэн сонгодог. Гэхдээ сүүлийн үед үнийн зөрүү багасаж байгаа тул зөөврийн компьютерийн хэрэглээ ч эрс нэмэгдэж байна. |
| | |
| Компьютер хэрэглэгчдийн ойролцоогоор доорх хэрэглээгээр хувааж болох юм - Энгийн хэрэглэгч: Интернэт хэрэглэгээ (web хэсэх, мэйл шалгах), бизнес хэрэглээ (word, excel) - График хэрэглэгээ (Photoshop, Pagemaker) - Тоглоомчин: маш хүчтэй, хамгийн сүүлийн үеийн 3D тоглоомууд - CAD\CAM Уг компьютер дээрээ DVD кино үзэх эсэх, CD DVD бичлэг хийх шаардлагатай эсэх, 3D график хэрэглэгээ, ямар төхөөрөмжүүд залгах шаардлагатай, ямар аудио хэрэглэгээ байж болох (CD сонсох MP3 сонсох тоглох DVD кино үзэх), юу компьютертээ хадгалах вэ (зураг, файл, видео, тоглоом) зэргээс хамаарч дотоод эд ангиа сонгоно. Ширээний компьютер доорхи эд ангиас бүрдэнэ.
|
Add/Remove Programs Хуучин хэрэглэхгүй болсон програм, тоглоомуудаа устгаж байх. Олон програм ямар нэгэн байдлаар систем ачааллахад давхар ачаалладаг функцуудыг агуулж байдаг. Хэрвээ та ашигладаггүй бол тэдгээр програмыг устгасанаар тэр програмын ашиглаж буй хурдыг хэмнэх болно гэсэн үг. Start-->Control Panel--> Add/Remove Programs гэж ороод хэрэглэдэггүй програмуудаа uninstall хийж устгаарай! Remove Your Background Тэгэлгүй яахав. Та маш гоё зураг дэлгэцийнхээ фононд хийжээ. Гэвч энэ ч бас компьютерийн чинь ажиллах хурдаас хумсалж байгаа эд. Асаах унтраахаас өөр үед та бараг энэ зургийг хардаггүй. Бараг л ямар ч ашиггүй эд шүү дээ. Энийг одоо аваад хаячих. Бүх цонхоо хаагаад хоосон дэлгэцэн дээр, ямар нэгэн програмын дүрс(icon)-гүй газар хулганыхаа баруун товчийг дараад properties гэдгийг дараарай. тэгэхэд доорх цонх гарч ирнэ. Тэгэхээр нь DesktoPгэсэн дээр дарахад доорх цонх гарч ирнэ. Зураг дээрхтэй адилаар none гэж сонгоод color: гэсэн хэсэгт хүссэн өнгөө сонгоод OK дараарай! Remove the Special Effects Windows XPих гоё, цонх нь томрохдоо ч сонин эффекттэй, хулганы заагч сүүдэртээд л... Гэвч эдгээр гоё эффектүүд нэлээд ихээр компьютерийг удаан болгодог байна. Энэ бол зөвхөн л өнгөн тал шүү дээ. Тэгэхээр та яг одооноос эхлээд компьютерээ best performance-р хэрэглээрэй! Үүний тулд та хамгийн эхлээд Windows товчоо дарж байгаад Pause(Break, Brk) товчийг дараарай! Эсвэл Start->Control Panel->System гэж орж болно. Бас Windows Explorer (WE)-ээ нээж байгаад My Computer (MC) дээрээ хулганы баруун товчоо дараад properties гэж нээж бас болно. За ингэхэд доорх цонх гарч ирнэ. Тэгээд Advanced хөндлөн цэс рүү ороорой! Ийм цонх гарч ирэв үү? Тэгвэл тэр улаанаар дугуйлсан шиг performance->settings рүү ороорой. Adjust for best performance гэж сонгоод OK. За яасан Wink хэхэхэ Санаа зоволтгүйээ.